Sunday, July 8, 2012

Би "Худалч"



Би зоригтой гэдэг мөртлөө
Тас харанхуйд байхаас айдаг
Би бардам гэдэг мөртлөө
Дан хайрын өмнө өвдөг сөхөрдөг
Би ганцаараа байх дуртай гэдэг ч
Ганцаардалд автахаас үхтэлээ айдаг
Би аз жаргалтай байна гэдэг ч
Гагцхүү түүнийг л байнга хайдаг
Би үхмээр байна гэж хэлдэг ч
Үнэндээ амьдралд дэндүү хайртай
Би өчигдөр үзэн ядлаа гэдэг ч
Өнөөдөр болоход мартдаг гайтай
Би итгэл дүүрэн инээмсэглэдэг ч
Эргэж хараад нулимсаа арчдаг
Би эхлэл бүхэн төгсгөлтэй гэдэг ч
Эцэс нь ирэхэд эвлэрэхгүй аашилдаг
Би үнэн үгээр зэвсэглэн
Худал хуурмагаа далдлах “худалч”
Би үхэн үхэтлээ зөрчилдөн
Өөртэйгөө дайсагнах “тэмцэгч”.


Saturday, June 30, 2012

Яг одооноос...



Дусал нулимсныхаа хамт
Дурлалын түүхээ эцэслье
Дундуурхан сэтгэлээ дүүргэн
Дуу аялан алхлъя.
Уруулаа будан
Даашинзаа өмсөөд
Урагш харан
Бардам байя
Өнгөрснийг дурсамж болгоод
Өнөөдөр шинээр эхлье
Өчигдрийг сургамж гээд
Өөдрөгөөр ирээдүй рүү алхъя.
Амттайхнаар дурлая
Яг анхных шигээ
Аз жаргалтайгаар инээмсэглэе
Яг урьдных шигээ.

Tuesday, April 10, 2012

Чи надад хайртай юм шиг хайргүй байхад Би чамд хайргүй юм шиг хайртай байсан



Чи намайг чагнадаг юм шиг сонсдоггүй байхад
Би чамайг сонсдоггүй юм шиг чагнадаг байсан
Чи намайг ширтдэг юм шиг хардаггүй байхад
Би чамайг хардаггүй юм шиг ширтдэг байсан
Чи намайг санасан юм шиг залгадаг байхад
Би дургүй юм шиг чимээгүй догдолдог байсан
Чи надад сайн юм шиг харьцдаг байхад
Би тоодоггүй юм шиг дотроо баярладаг байсан
Чи зүгээр л надтай ярьж байхад
Би зүрх сэтгэлээрээ сонсдог байсан
Чи зөвхөн найзаар намайг хардаг байхад
Би зүүдэндээ хүртэл хайрладаг байсан
Чи намайг боддог юм шиг үгүйлдэггүй байхад
Би чамайг үгүйлдэггүй юм шиг боддог байсан
Чи намайг хүлээдэг юм шиг аашилдаг байхад
Би чамайг аашилдаг юм шиг хүлээдэг байсан
Чи надад халамжтай юм шиг хамаагүй байхад
Би чамд хамаагүй юм шиг халамжтай байсан
Чи надад хайртай юм шиг хайргүй байхад
Би чамд хайргүй юм шиг хайртай байсан.

Sunday, August 7, 2011

Хайрт руугаа...

Хайртай гэдэг ганцхан үгийн цаана
Хамаг сэтгэл зүрхний ариун хайр
Хамтдаа байх гэсэн нандин хүсэл
Хэзээ ч мохохгүй үнэнч итгэл байдаг юм
Дэргэдээ хайртыгаа байгаа цагт
Дэндүү их хайртайгаа хэл ээ
Эрхлүүлдэггүй юм аа гэхэд энхрийл
Энэ хорвоод хүн хайраар илүүдэхгүй ээ
Хэрвээ чи түүнийг сэтгэлээсээ хайрлавал
Хэнээс ч илүүтэй чамайг хайрлана
Хэрвээ чи түүний хүссэнийг хийж өгвөл
Хэзээ ч авч байгаагүй бүхнийг чинь бэлэглэнэ
Хэрвээ чи түүнд үнэнч байж чадвал
Хэрхэвч чамайг хуурахгүй итгэж чадна
Хэрвээ чи түүний хайрыг дааж чадахгүй бол
Хэнд ч гомдож байгаагүйгээрээ чамд гомдоно
Хүн хүнээс илүүтэй чамайг хайрласных нь хариуд
Хүндлэл үзүүлэн түүний сэтгэлийг ойлго
Хүний энэхэн хорвоод хайраар дутаж болохгүйг санаад

Хүлээлгэх хэрэггүй түүнрүүгээ гүй. 



Wednesday, August 3, 2011

Амьдралд баярла


Хэн нэгэнд чи атаархаж байна уу?
Хэрэггүй зүйлд санаагаа бүү зовоо
Хэсэгхэн амьдрах хугацаандаа
Хэнээс ч дутахгүй бардам бай
Чамаас илүү хэн нэгэн байг, хамаагүй
Чадлынхаа хэрээр түүнд тусал
Ачийг чинь тэр хариулахгүй байг, чимээгүй
Анзаарч хартал нь өглөгч бай
Эрээн мяраанаар гоёж гоодсон нэгнийг
Элдвээр ярилгүй, өөрөө дүгнэ
Энгэсэгт хацраар гэрэлтэх нь сайхан ч
Эрхэмсэг агаад энгийн бай
Үнэнч анд чинь чамаас урвасан ч
Үхэл хайртай хүнийг чинь холдуулсан ч
Үүрдийн юм гэж байдаггүйг санаад
Нүднийхээ нулимсыг арчин зоригтой бай
Өнгөрсөн алдаа эндэгдэл бүрийг
Өөрчлөх юмсан гэж бүү бод
Өчигдөр чи алдаагүй бол
Өнөөдөр чи онохгүй байсан
Алтан дэлхийд хүн болгосон
Аав ээжийгээ хайрла
Аз жаргал гэдгийг мэдрүүлсэн
Амьдралд чи баярла.

Monday, August 1, 2011

GoOdBye, My fiRsT LoVe

You know I love you
But I say it again “I love you”

Because I`m about to leave you

With all memories of you

You know I miss you

But I say it again “I miss you”

Because I`m about to lose you

And all days I had been with you

I know you love her

But don’t tell me again “I love her”

Because my heart hurts

And it gives pains to my soul

I know you are not mine

But please, just once be mine

Because it will be the first and last for me

And it is my last wish

I would have been with you

Whenever you cry

I would have made you smile

Whenever you feel sad

You were my first love in my life

You were my hero in my mind

You were my light in my dark world

You were my all inside my heart

Last,

I kiss you for my real love

Goodbye, my first love.


Wednesday, June 22, 2011

ДөрВөн МөрТүүд ( 1 )




Догдлох зүрхийг минь хүлээлтээр

Оргилох сэтгэлийг минь гунигаар

Булгилах зүрхийг минь нулимсаар

Ундрах сэтгэлийг минь ганцаардлаар сольчихоод

Хаашаа чи одсон юм бэ?

                  *         *         *

Одоо хүртэл чамд хайртай гэвэл үнэмших үү

Ондоо нэгнийг хайрлаж чадахгүй гэвэл итгэх үү

Өрөөл бусдаас чамайг харамладаг гэвэл инээх үү

Өөр хэнийг ч биш зөвхөн чамайг сонговол ирэх үү?

                  *         *         *

Хаашаа ч явалгүй дэргэд минь байж болохгүй юм уу

Хайрынхаа элчээр дутаахгүй байж чадна аа

Хэн нэгнийх биш зөвхөн минийх байж болохгүй юм уу
Хэрхэвч чамаасаа холдолгүй үүрд хайрлана аа                        

Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...