Wednesday, December 21, 2022

Тэр ертөнц-д



Миний л мэдэх жижигхэн ертөнц
Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц
Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон

Очих л гэж очсон, хайр ертөнц..

Жаахан охин шиг догдлоод гүйхдээ

Жавар дааруулдгийг мартчихсан

Жаахан, дахиад жаахан гэсэн мэдрэмжүүд

Жаргалтай байгаад орхиж чадаагүй

Инээгээд эрхлээд дүүлэн нисэхдээ

Эргээд газар буухаа мартчихсан

Иймхэн, ердөө л иймхэн гэсээр

Энэ хүртэл нисээд ирчихсэн.

Үлдэж үл чадах зүүдний ертөнц

Үлдчихвэл төөрөөд гарч үл чадах манант ертөнц

Өнгө өнгийн солонготой үлгэрийн ертөнц

Өөрийнхөөрөө, яг өөрөөрөө байдаг гайхам ертөнц.

Үлдэх сэн..

Monday, April 25, 2022

Наранд дурласан цэцэгт..

Хөөрхөн инээмсэглэл чинь сүүлийнх байсныг мэдээгүй тэр хаврын өдөр
Хэзээд л байх юм шиг санаж хэлээгүй тэр сэтгэлийн үгс
Эвлүүлж ядсан бодолдоо дарагдаад санааширч байхад
Энхрийлж үсийг минь илээд тайвшруулсан тэр үе..
Эхлэл бүхэн төгсгөлтэйг мэдсээр байж
Эрхлэхээс өөр юу ч чамдаа хийж өгөөгүй
Инээлгэж л байвал болоо гээд
Илүү надаас юу ч хүсээгүй
Цэцэг минь, баярлалаа..
Хэлсэн үг минь нэг удаа ч худлаа байгаагүй
Хүсэл чинь миний сэтгэлд байсан ч гаргаж зүрхлээгүй
Хэтэрхий хожимдсоныхоо үрийг одоо би шаналлаараа хүртье
Хэзээ нэг өдөр чамайг байхгүйд дассан байх вий
Хайр минь, уучлаарай..
Ширээн дээр хөрөг чинь цагаан сарнай, зулын хамт байсан
Цээжний гүнээс нэг юм зураад явчихсан
Чин сэтгэлээсээ дахиад ганцхан удаа ярилцахыг
Чамд тэврүүлээд уйлахыг хүссэн, гуйсан..
Нар надаас дэндүү хол байдаг
Наранд дурласан цэцэг гэдэг
Үнэндээ дэндүү ойрхон, дэргэд минь байсан
Зүрх юм шүү дээ, чи минь. 

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...