Чи хэзээ мартагдах вэ
Бүдэг бадагхан зүүдэнд чи үзэгдэх төдийд би сэрмээргүй санагддаг
Санамааргүй дурсмааргүй хэдий ч саначхаараа зогсмооргүй байдаг
Бүүдгэр дүнсийсэн өдөр чамайг үгүйлэхгүй гэж бодлоо би өөрчилдөг
Бүр сүүлдээ аргаа барж хэсэг уйлаад тайвширдаг
Чи яаж мартагдах вэ
Дурсахгүй шүү гэсэндээ дурсамжаа би ухдаггүй
Ухчихвал дахиад л чамайг санаж эхлэхээ мэддэг хэрнээ больдоггүй
Дуусч өгдөггүй яасан хэцүү дурлал юм бэ
Дуусгахгүй, өөр өөртөө л дуусгачих байсан юм бол
Эхлүүлэхгүй орхичихгүй яасан цэвдэг сэтгэл юм бэ
Чи яавал мартагдах вэ
Асаад дуусчихсан үнсэн дундаас би цог ч болов үлдэж үү гээд горьдоод байна
Ширгээд дуусчихсан голыг буцаад урсах юм шиг харуулдаад байна
Буцааж болохгүй байгалийн хуулийг зөрчөөд бүхнийг эргүүлмээр байна
Болохгүй бүхнийг болгоод, хувь тавиланг өөрчилмөөр байна
Эсвэл зүгээр л чамайг мартмаар байна
Чамайг орхимоор байна
Чамгүй байгаадаа эвлэрмээр байна
Одоо үнэхээр залхмаар байна..
Мартагдаад өгөөч!