Friday, June 25, 2010

Миний араншин


Гомдсон үедээ би утас нь тасарсан гитар
Гутарсан үедээ би өнгө нь үхсэн навч
Догдолсон үедээ би хэмнэл нь алдагдсан хөгжим
Дурласан үедээ би цэцэгс нь нялхарсан зун
Алдсан үедээ би навчис нь унасан мод
Айсан үедээ би зүрх нь лугшсан туулай
Баярласан үедээ би хаяа нь ягаарсан тэнгэр
Будилсан үедээ би учир нь үл олдсон гогцоо
Шархалсан үедээ би бичиг нь бүдгэрсэн ном
Шаналсан үедээ би бэх нь дууссан үзэг
Итгэсэн үедээ би хаалга нь онгойсон өрөө
Инээсэн үедээ би дэлбээ нь нээгдсэн цэцэг
Уурласан үедээ би дөл нь ноцсон гал           
Уйлсан үедээ би бороо нь дусагнасан үүл
Энэ бүгд миний зан
Эргэлзэх зүйлгүй миний араншин.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...