Saturday, February 23, 2013

Сүүлчийн хайраа л байлгах гээгүй юм бол Сүүдрээ болгох гэж над руу битгий хар

Өөрт минь чи хэрэггүй гээд
Өөр нэгэн рүү явсан атлаа
Өнөөдөр л намайг харсан мэт
Өөдөөс минь юунд зөөлнөөр ширтэнэ вэ.
Чамайг хайрласан тэр их хайрыг минь
Чамласан юм шиг орхисон атлаа
Чанга биш алгуурхнаар уучлалтыг
Чин зүрхэнд минь харцаараа юунд шивнэнэ вэ.
Асаж буй хайрыг минь юу ч үгүй дэвслэхдээ
Аргадахгүй юм аа гэхэд эргэж харсан билүү

Амьд хэрнээ үхсэн мэт тэр өдрүүдэд
Анзаарч ядаж нэг сурсан билүү...
Чамаас би гуйя, над дээр битгий ир
Чин сэтгэлээр минь битгий тогло
Сүүлчийн хайраа л байлгах гээгүй юм бол
Сүүдрээ болгох гэж над руу битгий хар.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...