Thursday, August 22, 2013

Ирээдүйг минь мэдэх үү?



Ганцхан удаа
Цор ганцхан удаа
Ирээдүйг минь надаас асуугаач
Итгэл төгс хариултыг нь хэлэхсэн
Инээж байгаад л чамдаа шивнэхсэн
Эргэлзэх зүйл огтхон ч байхгүй
Тэр чинь “чи” гээд хэлээд өгөхсөн.
Гэрэл дүүрэн ирээдүйд минь
Чи гэгээ нэмэг
Гэтлэх зам харанхуй байвал
Чи гэрэлтүүлж өгөг
Инээд дүүрэн амьдралд минь
Чи баяр бэлэглэг
Гишгэх үед бүдэрвэл
Чи л гараас минь атгаг.
Атгасан гараа битгий тавиг
Алдсан бүхнээ битгий давтаг
Ахиад гэх амь үгүй хойно
Алдах эрх бүү байг.
Гарцаагүй биенийхээ ирээдүй болъё
Ганцаар биш хоёул оршъё!
Энэ амьдралд минь чи үгүй
Тэгвэл,
Итгэл ч үгүй
Ирээдүй ч үгүй
Мэдээж би ч бас үгүй...
Нэгхэн удаа
Зөвхөн нэгхэн удаа
Ирээдүйг минь чи асуугаач
Нэрийг чинь би чангаас чанга хэлэхсэн
Нэмээд бас хайртайгаа ч мэдэгдэхсэн...        

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...