Wednesday, February 26, 2020

Үлдээч гэж зүрхлээгүйдээ харамсаад
Үнэрийг чинь өөрөөсөө хайн сууна
Саяхан л дэргэд минь байсан
Санаа алдахад зүүд шиг мэдрэгдээд
Буцаад ирээч гээд өөртөө л дахин дахин хэлээд
Буцаж ирэхгүйг чинь мэдээд байгаа болохоор
Дахин дахин сэтгэл үхээд..
Буцаад ирээч..
Буцаад ирээч..
Чи явчихлаа
Дөнгөж сая! бүрмөсөн явчихлаа
Сүүлчийн удаа духан дээр минь үнэрлээд
Сүүдрээ ч, хайраа ч, бүхнээ аваад явчихлаа..
Санахын эрхэнд л зүрхээ хэмлэн байн 
Санаатайгаар замд чинь цэцэг болон ургадаг
Өөрийгөө хайрлахаа ч мэдэхгүй
Үхэх байсан ч хамаагүй ургасан цэцэг надаар
Өөр нэгний хайрыг чи хэмжээд
Хайртай, хайргүй, хайртай, хайргүй..
Харуусах ч үгүй, гэмших ч үгүй
Тасдан суудаг.
Дэлбээ бүрээр нь тас татуулан 
Дээгүүрээ гишгүүлээд, тэндээ үхээд дуусахдаа ч
Дэргэд чинь байсан хэдхэн хоромд баярладаг..
Дарсны үнэрт миний гуниг дарагдаад
Дахиад л чамд татагдаад
Дараа нь дахиад л чамайг шинээр мартаж эхлэхээ мэдсээр байж 
Өнгөрөөж чадсан, мартаж ядсан
Өдөр хоногуудаа үнэгүй болгон байн 
Өөрийн чинь дэргэд оччихдог.
Тэгээд
Чи дахиад л явчихлаа
Энэ удаад бүрмөсөн явчихлаа
Эрхэлж чамдаа жаргасан инээд бүрийг минь аваад явчихлаа
Шилэн бөмбөлөгт хийгээд эргүүлж хардаг
Ширхэг бүрийг нь нандигнадаг дурсамж болгоныг аваад явчихлаа.
Чамайг гараад явахад надад юу ч үлдсэнгүй
Залгиад барчихсан юм байлгүй, нулимс ч үлдсэнгүй
Жаргал, зовлон, аль нь ч үлдсэнгүй
Зам дээр чинь дахиад ургах сэтгэл ч үлдсэнгүй
Зөрүүдлээд байдаг нөгөө хайр ч үлдсэнгүй
Зүгээр л чи бүгдийг нь аваад явчихлаа..
Хов хоосон намайг үлдээгээд
Хонгор хайрт түүн рүүгээ явчихлаа.

Friday, January 31, 2020

Өөрийгөө шаналгах гэж л чамайг хайрладаг сэтгэлээ би яах вэ
Өөр нэгэнтэй байгааг чинь мэдсээр байж
Өөрийн нүдээр л үзэж зүрхээ зүсүүлэх гээд байдгаа яах вэ
Өчигдрийг өчүүхэн чинээ ч дурсахгүй хөсөр хаяж байхад чинь
Өмнө чинь зогсож байж л хэмлүүлэх гээд байдгаа яах вэ?
Шаналах л гэж чамайг хайрлаж!
Шаналгах л гэж надтай учирч, чи!
Хэчнээн удаа чамтай л таарах хүслээр хүйтэн зам ширтэх вэ
Хэдийг хүртэл чамайг л ирээсэй гэсэндээ элгээ тэврэн эвхрэх вэ
Яаж намайг хэмхэлвэл чамайг би бүрмөсөн орхих вэ
Дахиад яаж өөрийгөө үгүй хийж байж чамаас хайр минь урвах вэ
Өөрийгөө шаналгах гэж л чамайг хайрладаг сэтгэлээ би яах вэ..

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...