Monday, May 6, 2019

Чи мэдэрдэг болов уу
Миний чамаас мэдэрдэг бүхнийг
Чи мэдэрдэг байгаасай
Чиний надад өгдөг шиг мэдрэмж бүрийг..
Дурласандаа
Дандаа л энгэрт чинь эрхэлмээр байдгийг
Дассандаа 
Дэргэдээс холдмооргүй хоргодоод байдгийг
Харамласандаа 
Халаасандаа хийгээд явчихмаар байдгийг
Хайрласандаа 
Харах бүрдээ л нандигнаад байдгийг
Өөр бусдаас өмөөрч өмгөөлдгийг минь
Өөрийн тань төлөө шаналдгийг минь
Өвдчих вий гэж зовдгийг минь
Алдчих вий гэж зовнидгийг минь
Алдсан ч гараас чинь тавихгүйг минь
Ахиад олон олон уучлахыг минь
Ахиад илүү илүү хайрлахыг минь
Ахиад илүү хайрлуулахаар шунахыг минь
Чи мэддэг болов уу..
Чи минь мэдэрдэг байгаасай..

Friday, April 26, 2019

Чамайг жигүүртэн болгочхоод би өөрөө тэнгэр болох сон
Дандаа дэргэд дүүлээсэй
Чамайг загас болгочхоод би өөрөө лус болох сон
Дандаа хажууд цэнгээсэй
Чамайг чи биш болгочхоод би өөрөө чи болох сон
Дандаа чамд оршоосой
Чамайг хайр болгочхоод би өөрөө зүрх болох сон
Үхтлээ чамаар цохилоосой

Friday, April 12, 2019














Хэзээ ч уншихгүй гэдгийг чинь мэддэг хэрнээ
Хэчнээн үгсийг чамд эвлүүлсэн гээч! Зүгээр харж байгаад хэлчих гэхээр Зүрх үхээд, үг хумигдаад Нулимс цийлэгнээд, хоолой зангираад.. Ингэж байхаар зүгээр бичье, юу гэхэв Мэдэх, мэдрэхгүй нь хамаагүй! Өмнө чинь очихоор нулимс болоод мэлэрчихдэг болохоор Өрөвдүүлэх гээд байгаа юм уу Өвтгөх гээд байгаа юм уу мэдэгдэхгүй Өөрийг тань шаналгаж байхаар Өөрөө л зүрхээ хэмэлж Үг холбоод цаасан дээр шаналлаа асгачихъя Таны сэтгэлд шивнэх гэсэн бүхэн энэ цаасанд л шингэг! Нэг ч гэсэн зүйл Намайг ойлгож, сонсож, тайвшруулдаг байх хэрэгтэй биз дээ...

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...