Friday, September 6, 2013

Чи хэзээ ч битгий мэдрээсэй... :(



Дахиад ганцхан л хормыг чи надад өгсөн ч болоосой
Дассан сэтгэлээ чамдаа нээх байсан юм
Ахиад хэсэгхэн хугацаанд л намайг хүлээсэн ч болоосой
Алдалгүй чамайг хажуудаа үлдээх байсан юм
Бага биш ээ, гэхдээ л би дасчихсан
Багахан хугацаа л байсан бол
Гараас чинь атгаад тавихгүй байсан
Ганцхан хормоор би хоцорчихож
Гарцаагүй чи надаас явчихаж
Гал шиг өдрүүдийг сэтгэлд минь асаачхаад
Дурсамж болгоод үнсий нь л үлдээж
Итгэл дүүрэн гэрэл асаачхаад
Эргэж харалгүй харанхуйг л орхиж.
Биелэгдээгүй амлалт
Илчлэгдээгүй хайр
Мартахааргүй дурсамжийг л
Магад надад үлдээчихэж.
Хаана очихоо мэдэхгүй ч
Хамт л гэж бодсон юм сан
Амлаж амлаж хэлсэн хэрнээ
Атгасан гараа чи тавьчихсан
Итгэж явсан итгэлийг юу ч үгүй эмтэлчихсэн
Чиний тухай бодлыг чи өөрөө эвдэлчихсэн
Одоо чи надад хэрэггүй
Орь ганцаараа би лав үлдээгүй
Орхиод явсан уу, үгүй чи тэгээгүй
Харин одоо би чамайг орхилоо
Эргэж харалгүй чамаас холдлоо
Энд бүхнийг үлдээгээд цааш ганцаар одлоо
Энэ амьдралд нэгхэн хүнээр дутдаг
Эмзэг ядуухан нэгэн нь би биш
Тэгэхээр ингээд дуусгалаа,
Миний чамд өгсөн итгэлийг
Өөр нэгнээс чи заавал олоосой!
Чиний надад үлдээсэн мэдрэмжийг
Чи хэзээ ч битгий мэдрээсэй!

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...