Гомдсон үедээ би утас нь тасарсан гитар
Гутарсан
үедээ би өнгө нь үхсэн навч
Догдолсон
үедээ би хэмнэл нь алдагдсан хөгжим
Дурласан
үедээ би цэцэгс нь нялхарсан зун
Алдсан
үедээ би навчис нь унасан мод
Айсан
үедээ би зүрх нь лугшсан туулай
Баярласан
үедээ би хаяа нь ягаарсан тэнгэр
Будилсан
үедээ би учир нь үл олдсон гогцоо
Шархалсан
үедээ би бичиг нь бүдгэрсэн ном
Шаналсан
үедээ би бэх нь дууссан үзэг
Итгэсэн
үедээ би хаалга нь онгойсон өрөө
Инээсэн
үедээ би дэлбээ нь нээгдсэн цэцэг
Уурласан үедээ би дөл нь ноцсон гал
Уйлсан
үедээ би бороо нь дусагнасан үүл
Энэ бүгд
миний зан
Эргэлзэх
зүйлгүй миний араншин.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteИнээдтэй хүүхэд шд за амжилт
ReplyDeleteBayarlalaa zaluu min :)
DeleteДүүгээрээ бахархдаг азтай эгч шүү би :-*
ReplyDeleteDuu n ch gsn tanaaraa baharhdag :*
Delete