Чи мэдэрдэг болов уу
Миний чамаас мэдэрдэг бүхнийг
Чи мэдэрдэг байгаасай
Чиний надад өгдөг шиг мэдрэмж бүрийг..
Дурласандаа
Дандаа л энгэрт чинь эрхэлмээр байдгийг
Дассандаа
Дэргэдээс холдмооргүй хоргодоод байдгийг
Харамласандаа
Халаасандаа хийгээд явчихмаар байдгийг
Хайрласандаа
Харах бүрдээ л нандигнаад байдгийг
Өөр бусдаас өмөөрч өмгөөлдгийг минь
Өөрийн тань төлөө шаналдгийг минь
Өвдчих вий гэж зовдгийг минь
Алдчих вий гэж зовнидгийг минь
Алдсан ч гараас чинь тавихгүйг минь
Ахиад олон олон уучлахыг минь
Ахиад илүү илүү хайрлахыг минь
Ахиад илүү хайрлуулахаар шунахыг минь
Чи мэддэг болов уу..
Чи минь мэдэрдэг байгаасай..