Wednesday, March 23, 2011

ДөрВөн МөрТүүд ( 2 )

Хайлан урсах сэтгэлийн минь гүн дэх
Хамгийн дулаахан элч  нь чи
Хайрлаж явдаг дурсамжуудийн минь
Хамгийн гоё мөчүүдийн хэсэг нь чи.
                    *        *        *
Анхны харцаар чмад дурласан гэвэл худал
Алгуурхнаар харин дассан гэвэл үнэн
Амьдрал минь зөвхөн чи гэвэл худал
Аа гэхдээ чамайг хайрладаг нь би гэвэл үнэн.
                    *        *        *
Сэтгэл зүрхнээсээ чамайг хайрлаж би чадна
Сэвгүй дурлалыг мөрөөдөн хүлээж би чадна
Эхлүүлчихвэл тэр түүхийг чинь төгсгөж би чадна
Эмтэлчихвэл тэр хайрыг чинь хаяж ч бас би чадна.
                    *        *        *

Tuesday, March 8, 2011

Ээждээ бичсэн захидал

Шинэхэн навчис нахиалах энэ өдрийн мэндийг тандаа дэвшүүлье. Ээж та минь энэ захидлыг уншихад мянган цэцэгс дэлбээлж, анхны яргуй цасан дороос өндийж, алтан наран туяагаа нэмэн гэрэлтэх байх аа. Үнэндээ тандаа бичиж буй анхны захидал минь энэ. Тэнэгхэн охин нь өөрийн хэдэн үгсээ эвлүүлж ядан бичихэд дандаа л тантайгаа хамт байдаг мөртлөө гар эвлэхгүй, гүн манан дунд төөрсөн мэт болох юм.
Элбэрэл их хайранд тань сүү нөмөрч, энгийн атлаа уянгалаг бүүвэйн дуунд тань сүүдрээс айлгүй өссөнөө магад би сая нэг саналаа. Ээжтэйгээ л байхад охиных нь элбэрлийн нүнжиг бялхдаг аа. Зовлонг нь нэмэхгүй, жаргалыг нь үргээхгүй гэж та минь дэндүү сайхан өсгөжээ, үрийгээ.
Алтан нар зүүнд мандан, баруунд жаргадаг шиг, энхрий цэцэгс намар хагдран, хавар дэлгэрдэг шиг, дөрвөн улирал цаг цагаар ээлжилдэг шиг эх элбэрэл минь та охинтойгоо л хамт байгаарай. Харин охин нь зовлонгоос тань хугасалж, жаргалаа хуваалцаж, өрийг тань өвтгөхгүй, сэтгэлийг тань зовоохгүй, хариу нэхээгүй хайрыг тань дааж амьдрах болно оо.
Жаалхан охиныхоо энэхэн захидлыг догдлон, хорогдон уншина гэж бодож байна. “Элбэг их хайр” эжий тандаа баярлалаа.

Тэр ертөнц-д

Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...