Wednesday, June 26, 2013

Хаалганы наана...


Чив чимээгүй
Эргэн тойрон чив чимээгүйд
Чиний тухай бодол л
Энэ тэрүүгээр хэсүүчилнэ.
Хамт байсан өдрүүд одоо
Дурсамж болон
Хаалганы цаана өрөвдөлтэйгөөр
Намайг ширтэнэ
Хүрч ирэхээс зүрх нь үл хүрнэ
Зориг нь ч дутна
Одоо үгүй болсон тэр өдрүүдийг
Эргэж надад санууллаа гээд
Эмтэрч шаналахаас өөр
Илүү зүйлгүй гэдгийг мэдээд
Зүгээр л хаалган дээрээс минь буцлаа
Зүрх сэтгэлийн нандин минь...
Гэхдээ хааяа нэг ирээрэй
Гэнэн хонгор догдлолыг мэдрүүлээрэй
Гэрэл гэгээтэй тэр өдрүүд шиг
Гэхдээ уйтгар гунигтай бүхнээ хаяад
Ганц нэгхэн л үзэгдээрэй.

Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...