Sunday, June 23, 2024

Утга төгөлдөр ч үгүй
Уянга халил ч байхгүй
Уйтгарт бодлуудаа сүлждэг
Улиг болсон хайр л бичдэг
Ядмагхан хэдхэн үгстэй
Ядарсан муу шүлэгч дээ би..
Яахав дээ, 
Сэтгэлд нар жаргасан
Итгэлд зул бөхсөн 
Хүнд итгэл алдсан үед
Хажууд минь шүлэг л байсан
Хань болж мөрөө налуулсан..
Яахав дээ,
Ядмагхан хэдхэн үгстэй
Ядарсан муу шүлэгч дээ би..



Saturday, June 22, 2024

Эзэнтэй мөртүүд

Дэндүү хол байгаа ч

Дэргэд мэт мэдрэгдэхэд л

Дэргэд чинь би

Үлдэх ёстойгоо ухаарна

Өөрийн чинь үгүйд

Өдөр хоног ч өнгөрөхгүй

Өнөөдөр хүртэл даажигнаж

Маргаашийг өгөхгүй зовооно






Эзэнтэй мөртүүд

Буйдхан кафены

Булангийн ширээнд

Цоо шинэхэн кофетой

Цонхоор ширтэн суух мэт

Час хийсэн 

Чамин амтыг 

Чи надад өгдөг. 




Харц тулсан ч  Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...