Харц тулсан ч
Харцаа буруулна
Харах л гэж хүлээж хүлээчхээд
Хармаар байдаг хүслээ нууна..
Хэцүү байдгийг мэдэх үү
Хөтөлмөөр байвч шүргэх ч үгүй зөрөх
Үнсмээр байвч өнгөрөөд явах
Өөр зүгт харах чамайг хараад хоцрох..
Догдлол минь зөвхөн минийх ч
Догдлуулсан нь эхнээсээ чи
Хүлээлт минь хэтэрхий их ч
Итгүүлсэн нь уг нь чи..
Хүсэл чинь минийхээс өөр ч
Харц чинь дэндүү гүн байсан
Худал гэхэд хэтэрхий үнэн байсан
Хайртай гээд хэлсэн ч итгэхээр байсан..
Яг миний мэдэрсэн шиг мэдэрсэн байгаасай
Яг тэр мөчид чиний ч бас цаг зогссон байгаасай
Дэлхийг тойроход ч бэлэн догдолсон байгаасай
Тийм биш бол эхнээсээ тэр бүгд зүүд байгаасай..





