
Догдлох зүрхийг минь хүлээлтээр
Оргилох сэтгэлийг минь гунигаар
Булгилах зүрхийг минь нулимсаар
Ундрах сэтгэлийг минь ганцаардлаар сольчихоод
Хаашаа чи одсон юм бэ?
* * *
Одоо хүртэл чамд хайртай гэвэл үнэмших үү
Ондоо нэгнийг хайрлаж чадахгүй гэвэл итгэх үү
Өрөөл бусдаас чамайг харамладаг гэвэл инээх үү
Өөр хэнийг ч биш зөвхөн чамайг сонговол ирэх үү?
* * *
Хаашаа ч явалгүй дэргэд минь байж болохгүй юм уу
Хайрынхаа элчээр дутаахгүй байж чадна аа
Хэн нэгнийх биш зөвхөн минийх байж болохгүй юм уу
Хэрхэвч чамаасаа холдолгүй үүрд хайрлана аа
Гоё байна аа амжилт2
ReplyDeleteBayarlalaa :)
DeleteBayarlalaa zaluu min :)
Delete