Ялдамхан мишээл минь зүрхээр чинь наадаад
Янаг хайрын үгсийг сэтгэлд чинь хадна
Эрхэлж ядсан хонгорхон аалинд уягдаад
Инээвхийлэн наддаа улам хорогдоно.
Зөөлөн уруул чинь зүрх гижигдэхүйд
Зөвхөн чи л дуулж чадах
Тэр дуу би болдог
Дулаахан гар чинь сэтгэл тэмтрэхүйд
Дурлалт чи минь л тоглож чадах
Тэр хөгжим би болдог.
Харц булаасан нүдэнд чинь
Хамаг бүхнээрээ би шингэн уусчихдаг
Хайлан хайлан, харан харан үл ханаад
Хамаг бүхнээрээ чамдаа би дурлачихдаг.
Биендээ хорогдох хос зүрх
Битүүхэн атаархал чимээгүй зөрөх
Намуухан аяз шиг биесдээн эгшиглэн
Яг тэндээ цаг хугацааг зогсоох шиг.
Яая даа, чамайгаа...
Яасан их хайр вэ
Яах вэ, хоёулаа
Ямар сайхан учрал вэ.
Блогийн зохиогч Isa (Иза) /Хайрын тухай, дурлалын тухай шүлэг болон бусад/ (Би чамд зориулж бичээгүй Чи надад хүрч ойлго! O.Дашбалбар)
Sunday, July 5, 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
Харц тулсан ч Харцаа буруулна Харах л гэж хүлээж хүлээчхээд Хармаар байдаг хүслээ нууна.. Хэцүү байдгийг мэдэх үү Хөтөлмөөр байвч шүргэх ч ...
-
Гомдсон үедээ би утас нь тасарсан гитар Гутарсан үедээ би өнгө нь үхсэн навч Догдолсон үедээ би хэмнэл нь алдагдсан хөгжим Дурласан...
-
Мөнхийн сэдэв минь хайр байлаа Мөрөөдөл дундаа хөлчүүрхэн Мөр холбох бүрдээ хайрыг л магтан Мөдхөндөө хэмээн догдолдог байлаа Гал х...
-
Чи хэзээ мартагдах вэ Бүдэг бадагхан зүүдэнд чи үзэгдэх төдийд би сэрмээргүй санагддаг Санамааргүй дурсмааргүй хэдий ч саначхаараа зогсмоорг...

No comments:
Post a Comment