... Худал үнэн л орших энэ хорвоод гишгэсэн мөр бүхэн минь минийх биш түүнийх. Худал байсан минь ч түүнээс л болсон, үнэн байсан бол тэр л тийм шийд гаргасан. Тэгээд л би дагасан. Тэр л миний өмнөөс сонголтыг хийж, тэр л миний ч хүслийг харгалзалгүй өөрийн дураар алхаж, өөрийн зоргоор аашилдаг. Учирч, уярч дэвэрсэн, зүүд шиг өдөр хоногуудыг минь тэр уйтгар гунигаар сольж байсан. Зүрхээ өгч, зүг зүг рүү дүүлж явахад минь тэр жигүүрийг минь тасдаж, шаналгаж байсан. Залуу халуун нас аа гэж онгирч явахад минь замыг минь тэр чиглүүлж, заяа төөрөг гээд надад тушаасан. Гэхдээ бас алдаж явахад засаж байсан, алгасах гэж байхад учруулж, унахад түшиж, уруудахад татаж явсаан тэр минь.
Хамаг учир надад биш ээ, түүнд л байгаа юм. Би чамаас урваагүй, бие сэтгэл минь түүнийх болохоор үнэндээ надад сонголт байгаагүй. Угаасаа надад хэзээ ч сонголт байдаггүй. Би чамайг орхисон бол угаасаа л тэгэх ёстой байсан гэсэн үг. Үүрдийнх биш зуурдынх байсан бол угаасаа тийм л учрал байсан гэсэн үг.
Хамгийн гэгээлэг, хамгийн их хүссэн зүйлийг минь тэр мөрөөдөл болгоод сэтгэлд минь л орхичихсон. Тэгсэн хэрнээ хэзээ ч зүүдэлж байгаагүй, төсөөлж байгаагүй тэр үл анзаарагдах хэрнээ хамгийн дулаахан мэдрэмжийг надад өгсөн. Магадгүй заримыг нь авсныхаа хариуд заримыг нь өгч, өөрөөс нь урвахгүй байх итгэл өгдөг байх хөөрхий.
Алдсан бол түүний л буруу, оносон бол түүний л гавьяа. Хэн нэгнийг орхиж, хэн нэгнийг сонгосон бол бас л түүний л хийсэн хэрэг. Болох ёстой зүйл болдгоороо л болж, болох ёсгүй бол болохгүйгээрээ л үлдэж байгаа. Бие сэтгэл минь минийх биш түүнийх... Би тэр чигээрээ түүнийх... Хувь тавьлангийнх.
Блогийн зохиогч Isa (Иза) /Хайрын тухай, дурлалын тухай шүлэг болон бусад/ (Би чамд зориулж бичээгүй Чи надад хүрч ойлго! O.Дашбалбар)
Subscribe to:
Post Comments (Atom)
Утга төгөлдөр ч үгүй Уянга халил ч байхгүй Уйтгарт бодлуудаа сүлждэг Улиг болсон хайр л бичдэг Ядмагхан хэдхэн үгстэй Ядарсан муу шүлэгч дээ...

-
Миний л мэдэх жижигхэн ертөнц Миний гэх юу ч байхгүй тэр ертөнц Өвдөхөө мэдсээр байж инээсээр очсон Очих л гэж очсон, хайр ертөнц.. Жаахан о...
-
Чи мэдэрдэг болов уу Миний чамаас мэдэрдэг бүхнийг Чи мэдэрдэг байгаасай Чиний надад өгдөг шиг мэдрэмж бүрийг.. Дурласандаа Данда...
-
Гомдсон үедээ би утас нь тасарсан гитар Гутарсан үедээ би өнгө нь үхсэн навч Догдолсон үедээ би хэмнэл нь алдагдсан хөгжим Дурласан...
No comments:
Post a Comment