
Чи хэзээ ч надтай үлдэхгүй..
Чийгтэй хүйтэн намрын орой ч
Цас бударсан гэрэлт үдэш ч
Час халуун янагийн болзоонд ч
Чи хэзээ ч надтай үлдэхгүй..
Харамлан харамлан ширтдэг ч чи
Хамаг хүчээрээ тогтоож үл чадна
Санан санан учирдаг ч чи
Хамаг бүхнээрээ сольж үл зүрхэлнэ
Үнэндээ тэгэхийг чинь би ч үл хүснэ ээ..
Харцаа чи бодолд минь эргэлдүүлж
Хүслээ чи энгэрт минь шингээж
Хүний үр чи тэвэрт минь эрхэлсэн ч
Хэзээ ч үлдэхгүй чамаасаа би
Хайр асууж зүрхлэхгүй нь ээ..
Чи хэзээ ч надтай үлдэхгүй
Сэтгэл үймэрч, санаа алдсан ч
Цээж хөндүүрлэн нулимсаа асгасан ч
Чи бидний дунд түмэн эрвээхэй нисэлдсэн ч
Чи надтай хэзээ ч үлдэхгүй ээ..
No comments:
Post a Comment