Thursday, August 16, 2018

Анх над руу харахдаа 
Юу шивнэсэн юм бүү мэд
Би тэр харцанд ховстуулчихсан 
Хамаг бүхнээ умартаад
Түүн рүү зөөлхөн алхсан
Юу ч бодолгүй
Юунд ч санаа зоволгүй..
Алгуурхан дөхөж явахад минь
Аль хэдийн тэр хажууд ирчихсэн байсан
Гараас минь гэнэтхэн атгаад
Мэдэхгүй ээ
Дулаахан бас дахин дулаахан
Дурламаар, шунамаар тийм мэдрэмж..
Яг үнэндээ би цаашаа санахгүй нь
Ямар жаргалтай инээж байснаа л санаж байна
Яг үнэндээ тэр мөчөөс бусдыг нь санамааргүй 
Яг тэр л инээдэнд 
Цаг хугацааг чамтай хамт үлдээмээр байна. 

3 comments:

  1. Нэр нь мэдэгдэхгүй блогчинFebruary 16, 2019 at 11:42 PM

    Гоё бичдэг хөөрхөн охин байна

    ReplyDelete

Утга төгөлдөр ч үгүй Уянга халил ч байхгүй Уйтгарт бодлуудаа сүлждэг Улиг болсон хайр л бичдэг Ядмагхан хэдхэн үгстэй Ядарсан муу шүлэгч дээ...