Гэнэт
л...
Бүр гэв
гэнэт л...
Нэг л
тийм гунигтай.
Гэгэлзээд
байгаа юм болов уу
Гэтэл
юунд тэр юм бол...
Мартагдсан
гунигт дурсамж руу өнгийснөөс
Магад
болсон байх
Мартагдсан
тэр хайраа
Магад сая
санасан байх.
Сэтгэл дундуур
минь зүсээд гарсан
Сэртэс
хийлгэн сэмлээд өнгөрсөн
Тэр л
хүнийг, тэр л хайрыг
Тэрлэж орхисон
шүлэгнүүдээсээ би харлаа.
Би дөнгөж
сая харлаа
Өөрөө ч
мэдэлгүй мартчихсан байсан зүйлсээ
Өнгөцхөөн
нэг харлаа
Бас
саналаа...
Гар минь
чичирч
Сэтгэл
минь хөндүүрлэж
Галзууртлаа
хайрладаг байсан өдрүүдээ
Гагц сая
бүгдий нь дурслаа...
Эвий дээ,
яасан ч өрөвдөлтэй юм
Эргээд харахад
инээх зүйл
Өөрийн минь
л догдолсон сэтгэл байх юм
Өнөөх хүн
нь огт харагдахгүй юм
Удаан биш
ч богиногүй хугацаанд
Цор
ганцаараа л амьдарсан байх юм
Ядаж нэг
удаа ч болов хоёулаа байсан бол
Яалт ч
үгүй би баярлахсан...
Гэхдээ
Тэр үедээ
нэг очлоо
Тэгээд
дараа нь нэг бодохнээ
Дэврүүн бодол
биш
Дэндүү
ихээр хайрласан сэтгэл байж
Хэдий ганцаараа
байсан ч гэсэн
Хэнээс ч
илүүтэй жаргалтай байж...
Гэтэл...
Санаа алдахад
тэр жаргал минь сарничихлаа
Санаад
урсдаг нулимс минь мэдрэгдлээ
Гэнэт
л...
Бүр гэв
гэнэт л...
Нэг л
тийм гунигтай.
hmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmmm (Mangar tom sanaa aldaw)
ReplyDeletehehe harin yag sanaa aldmaar boldiimoo... Hmmm...
DeleteFuuuuuu daam shuu neeree
ReplyDeletehehe geeeenet l uuriin erhgui bichigdeed :))) (tnx homii)
Delete