Wednesday, August 3, 2011

Амьдралд баярла


Хэн нэгэнд чи атаархаж байна уу?
Хэрэггүй зүйлд санаагаа бүү зовоо
Хэсэгхэн амьдрах хугацаандаа
Хэнээс ч дутахгүй бардам бай
Чамаас илүү хэн нэгэн байг, хамаагүй
Чадлынхаа хэрээр түүнд тусал
Ачийг чинь тэр хариулахгүй байг, чимээгүй
Анзаарч хартал нь өглөгч бай
Эрээн мяраанаар гоёж гоодсон нэгнийг
Элдвээр ярилгүй, өөрөө дүгнэ
Энгэсэгт хацраар гэрэлтэх нь сайхан ч
Эрхэмсэг агаад энгийн бай
Үнэнч анд чинь чамаас урвасан ч
Үхэл хайртай хүнийг чинь холдуулсан ч
Үүрдийн юм гэж байдаггүйг санаад
Нүднийхээ нулимсыг арчин зоригтой бай
Өнгөрсөн алдаа эндэгдэл бүрийг
Өөрчлөх юмсан гэж бүү бод
Өчигдөр чи алдаагүй бол
Өнөөдөр чи онохгүй байсан
Алтан дэлхийд хүн болгосон
Аав ээжийгээ хайрла
Аз жаргал гэдгийг мэдрүүлсэн
Амьдралд чи баярла.

2 comments:

Утга төгөлдөр ч үгүй Уянга халил ч байхгүй Уйтгарт бодлуудаа сүлждэг Улиг болсон хайр л бичдэг Ядмагхан хэдхэн үгстэй Ядарсан муу шүлэгч дээ...