Friday, June 28, 2019

Шүлэг миний 
Уйлах тайтгарал
Сөхрөх шантрал
Мөрлөх түшиглэл
Уучлах эдгэрэл
Амьсгалах агаар
Аврагдах хязгаар
Өөрөөрөө байх цор ганц боломж
Өөртэйгээ л байх цор ганц оромж

Утга төгөлдөр ч үгүй Уянга халил ч байхгүй Уйтгарт бодлуудаа сүлждэг Улиг болсон хайр л бичдэг Ядмагхан хэдхэн үгстэй Ядарсан муу шүлэгч дээ...